2011-05-09
zuvluguu3
Download this gallery (ZIP, null KB)
Download full size (4089 KB)
Том хүнтэй харьцуулбал хүүхэд нойрондоо илүү их хөдөлгөөнтэй, тийчэгнэж хөдөлдөг билээ.
Сэтгэл зүйчид үзэж байгаагаар энэ үзэгдэл 2 шалтгаантай, 1­д хүүхэд сэрүүн үедээ ч томчуудаас
илүү хөдөлгөөнтэй байдаг тул өдрийн идэвхтэй амьдрал нойронд нь тусгагдаж илүү
хөдөлгөөнтэй унтдаг. Хоёрдугаарт хүүүхдийн нойрны зүүдлэх хугацаа нь томчуудынхаас
харьцангуй урт байдаг байна.
Хүүхэд орой унтахаас яагаад зайлсхийдэг вэ?
Эцэг эхээ зовоох гэж бид хариулах байх. Гавч хариу нь маш хялбар. Тэд тоглох дуртай тул аль
болох удаан тоглохоо боддог. Харин маргааш өглөө нь нойр дутуу босоод өдөржингөө ядруу
байхыгаа огтхон ч төсөөлдөггүй.
Хүүхэд хэтэрхий их ядарсан үед яагаад тайван бус байдалд ордог вэ?
Үүнд биоритмыг буруутгаж болно, өдрийн турш идэвхитэй үе, идэвхигүй үетэй ээлжилж байдаг.
Хэт их ядарсан үед бага насны хүүхдийг амраахгүй бол идэвхтэй үе рүүгээ шилжин, биеийн
температур нь амрах үед буурах ёстой атал өсөж хүүхэд тайван бус байдалд ордог гэдгийг
мартаж болохгүй.
Нэг ой хүрээгүй хүүхэд барьж байгаа юмаа яагаад заавал унагаадаг вэ?
Ийм хүүхэд нүдэнд нь харагдах зүйлс энэ ертөнцөд оршин байдаг гэсэн ойлголтоос салж эхлэх үе
шатандаа байдаг. Юмаа унагаачихаад дээрээс нь өнгийж харж байгаа нь үл харагдах юм ч гэсэн
байж л байх нь хэвээрээ гэдгийг шалгаж үзэж байгаа нь тэр. Унагаасан юмыг цэвэрлэхэд бэрх ч
гэсэн энэ үе шат нь ертөнцийг танин мэдэхэд чухал үе гэдгийг санаж явах нь зүйтэй.
Яагаад бага насны хүүхэд хоолоо голж шилдэг вэ?
Та хүүхэд айлд очихдоо гэртээ ирдэггүй хоолоо амтархан иддэгийг мэдэх байх. Энэ насандаа
хүүхэд өөрийн эрх мэдлээ мэдэрч эхэлдэг бөгөөд хоол идэх эсэх дээр өөрийн эрх мэдлээ
хэрэгжүүлж болох нэгэн талбар гэдгийг ухаардаг. Тийм болохоор хэр их өгөхийг та шийд, харин
юуг нь сонгож идэх эрхийг өөрт нь өг. Хэрэв хүүхэд зөвхөн будаа гоймон иддэг бол эцэг эхэд нь
бурууг өгч болно. Хүүхдэд аль болох олон төрлийн шим тэжээл аминдэм бүхий хоол санал
болговол зүйтэй, тэгээд аль хэр идэхээ өөрөө шийдэг. Ямар ч байсан өлсөхгүй нь мэдээж. Ийм
сонголт ө гснөөр хүүхэд өөрийн гэсэн хоолны талаархи ойлголт, бодолтой болно.
Бага насны хүүхэд яагаад худал хэлдэг вэ?
Баг насны хүүхэд үнэн худлын хоорондын ялгааг мэддэггүй. Жишээлбэл, тэдний цаг хугацааны
талаархи ойлголт нь төлөвшөөгүй байдаг тул ” Чи шүдээ угаасан уу?” гэж асуухад “Тийм” гэж
хариулж байгаа нь өчигдөрийн угааснаа хэлж байх жишээтэй. Мөн хүүхэд өөрийнхөө зохиож бий
болгосон ертөнцдөө итгэж явдгийг мартаж болохгүй. Худал хэлэхдээ ч гэсэн хүүхэд түүндээ
итгэж байдаг. Зарим үед хүүхэд санаатайгаар юу болохыг харах гэж зориуд худал хэлдэг. Амаа
шоколад болгочихоод “Би таны шоколадыг идээгүй” гэх жишээтэй. Тийм тохиолдолд хүүхэддээ
зохиосон худлыг залруулж “үнэмшилтэй” болгох боломж өгөх хэрэгтэй. Тэгээд бүр дараа, өөр
нөхцөл байдалд үнэн худлын ялгааг тайлбарлах.
Нялх хүүхэд яагаад гулгидаг вэ?
­Улаан хоолой ходоод хоёрын хооронд байдаг хавхлага /клапан/ хооллож дууссаны дараа бүрэн
гүүцэд хаагдах ёстой байдаг. Гэтэл нялх хүүхдийнх том хүмүүсийнх шиг боловсронгуй болоогүй
тул гүйцэд хаагдахгүй хоол нь буцаад гарчих гээд байдаг.
Хүүхэд яагаад нэг киног эсвэл номыг уйдахгүйгээр олон удаа үзэж уншдаг вэ?
Хүүхэд киног эсвэл номыг нэг удаа үзэж уншихдаа бүх юмны болж байгаа үүл явдлын уялдаа
холбоог тогтоож, бүхэлд нь ойлгож чаддаггүй. Дахин дахин үзэж нурших бүрт өмнө ойлгоогүй
юмаа ойлгож, өөртөө шинэ нээлт хийдэг тул сонирхол нь буурдаггүй.
Яагаад 3­7 насны хүүхэд бага насны хүүхэд шиг ярих дуртай байдаг вэ?
Зарим эцэг эхчүүд үүнээс их төвөгшөөдөг. Энэ насны хүүхэд эрх дархтай том хүн баймаар ч юм
шиг. Ээж аавдаа эрхэлсэн нялх хүүхэд баймаар ч юм шиг гэсэн хоёр хүсэлтээр сэтгэл нь хоёр
хуваагдаж явдаг үе.
Нялх хүүхэд шиг аашлахыг хэр хэмжээтэй байлгах нь зөв. Эрхлүүлэх үед эрхлүүлээд зарим үед
чиний таван настай үеийн чинь хоолойг сонсмоор байна гэж сануулж байх хэрэгтэй. Хүүхэд
байнга хялх мэт авирлэх нь хэт ачаалалтай байгаагийн дохио ч байж магадгүй шүү. Хүүхдэд
анхаарал дутагдаж байгаагийн шинж. Тийм болохоор байсхийгээд чи том болсон шүү гэдгийг
сануулах хэрэгтэй.
Бага ангийн хүүхэд зөвхөн өөртөө л ижил хүйстэй хүүхдүүдтэй яагаад тоглодог вэ?
­Энэ насны хүүхэд өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгийгээ өмнөх үеэсээ илүү хурц мэдэрч
эхэлдэг бөгөөд өөртэйгөө ижил хүйстэй хүүхдүүдийн бүлэгт ямар байр суурь эзлэх нь чухал
болдог тул зөвхөн ижил хүйстэй хүүхдүүдтэй нийлэхийг хуодэг. өөрөөр хэлбэл зөвхөн охидтой
тоглосоор би охин шүү гэдгээ олон нийтэд мэдээлж зарлаж байгаа нь тэр.

Download this gallery (ZIP, null KB)
Download full size (3863 KB)
Гэртээ хүүхэдтэйгээ хамт байх боломж эцэг эхчүүдэд тэр бүр байдаггүй юм. Тэгвэл
хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой юм бол. Сэтгэл зүйчид зав багатай эцэг эхчүүдэд зориулан 10
зөвлөмж өгч байна.
1.Өлсгөлөн битгий харь.
Өлссөнөөс болж ямар ч хүн ууртай, тэвчээргүй болдог. Гэртээ харихаас өмнө зав, боломж муу
байлаа ч ядаж нэг аяга кофе, эсвэл йогурт уучих хэрэгтэй.
2. Ядрах хэрэггүй
Биеийн болон оюуны хэт ачааллын үед ямар ч хүн өөрийгөө тун таагүй болсныг мэдэрдэг. Ийм
үедээ бухимдуу, уур уцаартай болдог. Гэтэл таны ажил бүтэлгүй, ажилд дарагдсанд хүүхэд ямар
ч буруугүй биз дээ. Хүүхэд эцэг эхээ юунаас болж уцаарлаад байгааг мэдэхгүй. Тиймээс
томчуудын асуудлыг хаалганы цаана үлдээгээд гэртээ орж бай.
3. Ажил бол ажил
”Ажил нь надаас чухал юм байна” гэсэн ойлголтыг хүүхэддээ төрүүлэхгүйн тулд гэртээ
ажлынхаа асуудлыг хэзээ ч битгий ярьж бай. Ажил чинь танд таалагддаг, харин хүүхэддээ та
хайртай.
4. Хүүхэд нэгд
Амжаагүй ажлаа гэртээ хийхээр яг ширээний ард суучихсан үед эсвэл оройн хоолоо ид бэлдэж
байхад хүүхэд чинь тань дээр ирвэл та түүнийг “түлхэж” болохгүй. Хүүхэд бол хүн шүү дээ.
Ажил, үдийн хоол хүлээж л байг.
5. Таагүй ажлыг та өөрөө хий
Хүүхэд бол танай гэр бүлийн тэгш эрхт нэг гишүүн. Туслагч ч байж магад. Гэр доторх хамгийн
таагүй ажлыг хүүхдэд оноож, ялгаварлах хэрэггүй. Тухайлбал, бохир сув суулга, шал угаалгах.
Яагаад заавал хүүхэд хог хаях ёстой гэж? Та захирдаг учраас уу.
6. Хүүхэддээ мэдрүүл
Хүүхдээсээ илүү гэдгээ нотлох хэрэггүй. Та насанд хүрсэн хүн. Зөвхөн энэ шалтгаанаар та илүү
мэдэж, илүү хийдэг. Сав суулгаа гялалзтал угааж, компьютерийн тоглоом мундаг тоглодог л
байх. Та хүүхдээ өөрт итгэлтэй,хүчирхэг, үе тэнгийнхээсээ ялгарч байхыг нь хүсч байна уу.
Тэгвэл хүүхдээ ухаалаг, авхаалжтай гэдгээ мэдрэхээрээр та түүнтэй харьц.
7. Ажил чухал бол...
Ажил бол гэр бүлээ тэжээх хэрэгсэл. Хэрвээ ажил чинь таны амьдралын утга учир болсон бол
хүүхэдтэй байх шаардлагагүй. Ийм гэр бүлд хүүхэд аз жаргалгүй байж, хурдан насанд хүрэхийг л
хүсдэг. Энэ бол эрүүл бус гэр бүлийн шинж.
8. Хүүхдээ сонсч сур
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлсэн үгийг ач холбогдолгүй, чухал биш хэмээн үздэг юм.
Хүүхэд хэдий бага ч түүний үгэнд “глобаль”ойлголтууд нуугдаж байдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн
бүх л үг яриа, үйлдэл, ажил таныхтай яг адил чухал зүйл.
Хүүхдийнхээ сонирхолд доог тохуутай, шүүмжлэлтэй хандвал та хоёрын хооронд ямар ч
итгэлцэл үүсэхгүй. Хүүхдийнхээ алхам бүрийг хянах бус харин ойлгох хэрэгтэй.
9. Хүүхэдтэйгээ зөвлө
Ажил дээрээ юу хийдэг чинь хүүхдэд бас сонин байдаг. Түүнд өөрийн санаа бодол, эмзэглэж буй
зүйлийнхээ тухай ярь. Энэ бүхнийг сайжруулах талаар түүнээс зөвлөгөө ав.
Хүүхэд томчуудын ажлыг ойлгох хэмжээнд өсч том болоогүй байна гэж битгий бод. Энэ тийм
биш гэж үү. Тэр олон зүйлийг ойлгохгүй байж болно. Гэхдээ тэр эмоц, сэтгэл хөдлөлийг сайн
мэдэрнэ. Тиймээс түүний зөвлөгөө зарим үед таныг бүр гайхишруулж ч магад. Хүүхэдтэйгээ
зөвлөлдөх нь гэр бүлд нээлттэй, илэн далангүй уур амьсгалыг үүсгэн, итгэлцлийг бий болгодог.
10. Битгий зэмлэ
Хүүхэд танаас эд, мөнгөний хамааралтай байгааг сануулахаас аль болох зайлсхийж бай. Энэ нь
хүүхдийг эмзэглүүлж, доромж байдалд оруулдаг. Магадгүй сэтгэлийн гүндээ шударга бус
гэдгийг мэдрэх таагүй сэтгэгдэл үлдэж, ингэснээр өөрөөсөө хүүхдээ хөндийрүүлж болзошгүй юм
шүү.

Download this gallery (ZIP, null KB)
Download full size (3855 KB)
Монголчууд бид хүүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг хамгийн эмзэг үе шилжилтийн насанд
эзэнгүй шахам орхидог тухай дээр өгүүлсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн сөрөг үр
дагаврыг авчирдаг. Шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж
сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Энэхүү асуултуудад мэргэжлийн сэтгэл зүйчтэй
хамтран хариулснаа танд сонирхуулж байна. Магадгүй танай гэр бүлд ч гэсэн доорх ярвигтай
асуудлууд тохиолддог байж болох юм.   
1. Манай найзууд их хэмжээний халаасны мөнгөтэй явдаг гэж хүү маань гомдол


Бичсэн: undrahbayr | цаг: 16:40 | zuvluguu
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)