2011-05-10
монгол хэл-даалгавар
 

Амралтын даалгавар

1.Цээжээр бичих ,хуулан бичих эхүүд:

Намар

Манай ард түмэн намрыг Баян намар гэж нэрлэдэг. Учир нь мал таргалж,тариа будаа боловсорч,айл бүр элбэг дэлбэг амьдралтай болдог. Тэр элбэг дэлбэг амьдралаа шаргуу хөдөлмөрөөрөө олж авдаг.

Заан

Золбоо хашааны завсраар циркийн зааныг хараад ухаангүй айн,гүйж ирээд: Ахаа тэр заан ямар аймар том в юм бэ? гэхэд:Ах нь заан биеэр том , бяраар их ч хүн,амьтанд халгүй ,номхон дөлгөөн амьтан тул бусдын хайрыг булаадаг даа гэжээ.

Адуу

Манай улсын аймаг бүрт адуу өсгөдөг.Унах,ачих,хөллөх зэрэгт өргөн хэрэглэнэ. Монгол хүн морь унах дуртай. Хүүхэд багачуудаа багаас нь морь унуулж сургадаг. Адууны дэл,сүүл, мах,сүү,хөөвөр,хялгас,арьс нь үнэт түүхий эд юм. Гүүний айраг бидний дуртай ундаа билээ. с,арьс нь үнэт түүхий эд юм. Гүүний айраг бидний дуртай ундаа билээ.

Туул гол

Туул гол Хэнтийн нуруунаас эх авч Орхон голд цутгадаг. Улаанбаатар хотын усан хангамжийн эх бөгөөд хотын агаарыг цэвэршүүлэх гол хүчин зүйл билээ. Голын эргээр улиас ,нарс,хус зэрэг модлог ургамал ,бургасан шугуй, өтгөн өвс ургадаг юм. Энэ бүхэн нь хотын агаарыг цэвэршүүлэхэд ихээхэн нөлөөлдөг.

Өгүүлбэрүүд

Дэлхийн бөмбөрцгийн нартай талыг өдөр , сүүдэртэй талыг шөнө гэнэ. Хаврын сард нартай буюу өдрийн цаг нь өдрөөс өдөрт уртсаад, шөнийн цаг нь богиносно. Нарны мандлын түвшин дээшилж,гэрлийн элч нэмэгдэнэ. Энэ байдлыг хаврын улирал боллоо гэдэг.

Захидал

Захидал бол жаргах цагт сэтгэлийн жигүүр,баярын идээ,зовох цагт итгэлийн жолоо ,тайтгарлын эм юм.Хоёр хүн,хоёр гүрэн ,хорвоо ертөнц,урд хойд үе,эрин зууныг холбон ойртуулагч захидал ,хүний амьдралыг холбодог. Алтан утас юм шүү.

Цай

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн цай ууж иржээ. Улс орны ард түмэн өөр өөрийн онцлогтой цай уудаг байна. Хусны мөөгөөр хийсэн Чага цайг олон төрлийн өвчинд тун тустай сайн гэдаг.Хадыг цайны оронд толгой өвдөхөд уудаг байна.


Бичсэн: undrahbayr | цаг: 11:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)